“Барса” 7, “Севилья” 9 гоол оруулж, шөвгийн 16-д үлдлээ

“Барса” 7, “Севилья” 9 гоол оруулж, шөвгийн 16-д үлдлээ

Испанийн Лигийн цомын тэмцээний 1/16 шигшээнд хариу тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө энэ тойргийн хүрээнд зургаан тоглолт болсон юм. Тухайлбал, Испанийн алдарт "Барселона" клуб талбайдаа  “Эркулес” клубыг хүлээж авч, 7:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 8:1-ээр хожиж, шөвгийн 16-д үлдэж байгаа юм.

Тоглолтын 37 дахь минутад Динь тооны харьцааг нээсэн бол Ракитич 45, Рафинья 50 дахь минутад нэг нэгийг нэмжээ. Улмаар Арда Туран 55, 86, 89 дэх минутад хет-трик хийсэн бол дунд нь Пако Алькасер нэгийг оруулсан байна. Энэ тоглолтод Месси, Неймар, Суарес нар оролцоогүй ч “Барса” илт илүүрхэж чадлаа.

Тэгвэл “Севилья” энэ шатанд “Форментера” клубыг талбайдаа хүлээж авч, хариу тоглолтоо хийн, 9:1-ээр бутниргэлээ. Өмнөх тоглолтод “Севилья” 5:1-ээр хожсон. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 14:2-оор бутниргэлээ.

Тоглолтын 14 дэх минутад Гансо тооны харьцааг нээсэн бол Вьетто 22, 43, 45 дахь минутад хет-трик хийсэн байна. Улмаар 24, 55, 88 дахь минутад Бен-Йеддер хет-трик хийж, Сарабия, 27, 77 дахь минутад дубльджээ.

Бусад тоглолтын үр дүн

Эйбар 3-1 Спортинг Хихон

Валенсия 2-1 Леганес

Осасуна 2-0 Гранада

Департиво 3-1 Бетис

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.