Монголд өвлийн спорт, тэр дундаа тэшүүр хөгжих боломжтой, олон улсад амжилт гаргаж болно гэдгийг баталсан хүн бол Залуучуудын олимпийн аварга Б.Сумъяа. Манайх шиг өвлийн спортоо гаргуунд нь гаргачихсан оронд бол Залуучуудын олимпийн наадамд оролцох эрхээ авна гэдэг том амжилт.
Гэтэл Монголын төр засаг, цаашлаад өвлийн спортын холбоод нь ч олигтой ажиллаж чадахгүй байна. Тухайлбал, Монголын Тэшүүрийн холбоо гэхэд л тамирчдаа бэлтгэл хийх боломжоор хангаж өгч чадахгүй байна.
Энэ талаар Б.Сумъяа нэлээд бухимдангүй байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Тэшүүрийн холбооноос болж шигшээ баг тамирчид цугларалтад гарахгүй гэх юм. Яаж бэлтгэлээ хийх болж байна аа. Ядаж байхад мөс нь бүүр Хандгайтад. Автобусаар өдөртөө очиж бэлтгэлээ хийлээ гэж бодъё. Өөдөртөө хэдэн бэлтгэл хийх вэ. Очоод хоёр цагийн бэлтгэлээ хийгээд өдөртөө амжиж ирвэл их юм. Ийм байж яаж амжилт гарах юм бэ. Тэшүүрийн холбооноос болоод тамирчид бид ингээд дуусав аа гэж.
Оноос өмнө 50 хоногийн мөсний цугларалт Чанчунд авна гэж төлөвлөгөө гаргаад, сая 21 нэг хоног яваад ирсэн. Үлдсэн хэд хоногийн цугларалтаа Монголдоо хийе гэхэд энэ балай Тэшүүрийн холбооноос болоод болсонгүй. Арай дэндүү юм” хэмээн бухимджээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.