Мерсисайдын дербид “Ливерпүүл” хожлоо

Мерсисайдын дербид “Ливерпүүл” хожлоо

 Английн премьер лигийн 17 дугаар тойргийн сүүлчийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийг хааж Ливерпүүл хотны хоёр баг хоорондоо тулсан. “Эвертон”-ы талбайд болсон энэхүү тоглолтод “Ливерпүүл” өрсөлдөгчөө 0:1-ээр буулгаж авч, 37 оноотой боллоо. Ингэснээр “Сити”-гээс нэг онооны илүүтэй хоёрдугаар байрт бичигдэж байна.

Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Садьо Мане оруулж, багтаа хэрэгтэй гурван оноог авчирчээ. Мөн тэрбээр премьер лигт  8 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалт руу орж ирж байна. “Эвертон”-ы хувьд 23 оноотой хэвээр үлдэж, 9 дүгээр байрт бичигдэж байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.