Роналдо 103 дахь гоолоо оруулж, Мессигийн амжилтыг давж гарлаа

Роналдо 103 дахь гоолоо оруулж,  Мессигийн амжилтыг давж гарлаа

Эзэн хааны “Реал Мадрид” клуб өчигдөр багуудын ДАШТ-ий финалд Японы “Касима Антлерс” клубтай тулж, 4:2-өөр буулгаж авсан билээ. Энэ тоглолтод “Реал”-ын довтлогч Криштиано Роналдо гурван гоол оруулж, хет-трик хийсэн юм.

Ингэснээр Роналдо клубын хэмжээнд зохиогддог олон улсын тэмцээнүүдэд нийтдээ 103 гоол оруулж, Мессиг амжилтыг давж гарлаа. Роналдо Аваргуудын лигт 96, Европын супер цомд 2, багийн ДАШТ-д 5 гоол оруулаад байна.

Тэгвэл Месси Аваргуудын лигт 93, Европын супер цомд 3, багийн ДАШТ-д 5, нийт 101 гоол оруулаад байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.