Тимфой Мозков аваргын бөгжөө гардаж авлаа

Тимфой Мозков аваргын бөгжөө гардаж авлаа

Өнгөрсөн жилийн аварга баг болох Клевлэнд Кавалерст хүчин зүтгэж байсан Тимфой Мозков өнөөдөр аваргын бөгжөө гардаж авлаа. Тэрбээр энэ жил Лос Анжелес Лейкэрс багтай гэрээ байгуулан тоглож байгаа бөгөөд өнөөдөр талбайд нь зочлон тоглосон байна.

Тус тоглолтын эхний үед Лейкэрс таван оноогоор тэргүүлж байсан ч  хоёр болон гуравдугаар үед тэргүүлэлээ алдаж 11 онооны зөрүүтэй болжээ. Шийдвэрлэх үед орноог гурав болгож ойртуулж чадсан ч өнгөрсөн жилийн аварга баг онооны зөрүүг хоромхон зуур холдуулж чадсанаар 108-119 харьцаагаар хожиж улирлыг 19 хожил, 6 хожигдолтой дорнод бүсийг тэргүүлж байна. Харин найман тоглолт дараалж хожигдоод байсан Лейкэрс өчигдөр хар цувралаа зогсоосон ч өнөөдөр хожигдож улирлыг 11 хожил, 19 хожилдолтой өрнөд бүсийн 11-рт бичигдэж байна.

Тус тоглолт Кэвин Лов 27 оноо, 17самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 26 оноо, 9 оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Ник Янг 32 оноог авч бүх тоглогчдыг тэргүүлжээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.