“Хоффенхайм” клубын хожигдоогүй цуврал үргэлжилж байна

“Хоффенхайм” клубын хожигдоогүй цуврал үргэлжилж байна

Германы Бундес лигийн 15 дугаар тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Одоогоор Бундес лигт хожигдоогүй яваа “Хоффенхайм” клуб талбайдаа хүчирхэг “Боруссия Дортмунд”-ыг хүлээж авч, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр хожигдоогүй цуврал нь 15-д хүрээд байна.

Мөн “Хоффенхайм” 27 оноотой болж, гуравдугаар байр руу орж ирлээ. Харин “Боруссия Дортмунд” 26 оноотойгоор 5 дугаар байрт бичигдэж байна. Энэ удаагийн тоглолтын 3 дахь минутад Марк Ут тооны харьцааг нээсэн. Харин 11 дэх минутад Гётце хариуг нь барьсан. Гэвч 20 дахь минутад Сандро Вагнер “Хоффенхайм”-д тэргүүлэл авчирсан бол зочдоос Обамеянг 48 дахь минутад тэнцүүлсэн. Ингэснээр Обамеянг 15 тойрогт 16 гоол орууллаа. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.