Яннис Антитокумпо, Жабари Паркер нар нийлж 58 оноог авч, Бухнуудыг буулгаж авлаа

Яннис Антитокумпо, Жабари Паркер нар нийлж 58 оноог авч, Бухнуудыг буулгаж авлаа

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Залуучуудаар багаа бүрдүүлсэн Милоуки Багс талбай дээрээ Чикаго Буллз багтай тоглолоо.

Эхний гурван үед Буганууд гайхалтай тоглож 36 онооны илүүтэй дуусгажээ. Гэвч шийдвэрлэх үед онооны зөрүүг Бухнууд найм болгож ойртуулсан ч 97-108 харьцаагаар хожигдол хүлээлээ. Жими Батлер 21, Дуэйн Уэйд 20,  Таж Гибсон 19 оноог авсан ч бусад тоглогчид нь тааруухан тоглож улирлыг 13 хожил, 12 хожигдолтой дорнод бүсийн 6-рт бичигдэж байна.

Харин Буганууд 12 хожил, 12 хожигдолтой дорнод бүсийн наймад эрэмбэлэгдэж байгаа бол тус багаас Яннис Антитокумпо 30 оноо, 14 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол  Жабари Паркер 28 оноогоор тусалжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.