Ориги сүүлийн 5 тоглолтдоо 5 гоол орууллаа

Ориги сүүлийн 5 тоглолтдоо 5 гоол орууллаа

Нэг хэсэгтээ л Юрген Клоппын итгэлийг олж авч чадахгүй, сэлгээнд голдуу сууж байсан Бельги довтлогч Дивок Ориги сүүлийн үед номер нэг сонголт болчихоод байна. Коутиньо бэртэл авснаар тэрбээр гараанд гарах боломжтой болсон. Улмаар “Сандерланд”-ын эсрэг гайхалтай нэгэн гоолыг оруулснаасаа хойш “Ливерпүүл”-ийн довтолгооны салшгүй нэгэн хэсэг болчихоод байна.

“Ливерпүүл” өнгөрсөн шөнө “Мидлсбро”-гийн эсрэг тулж, 0:3-аар буулгаж авахад Ориги нэг гоол оруулсан. Ингэснээр эдүгээ 21 настай довтлогч сүүлийн 5 тоглолтод 5 гоол оруулаад байна.  “Сандерланд”-аас эхэлсэн түүний гоолын цуврал “Лидс”-ийн хаалгыг мялааснаар үргэлжилж, дараа нь “Борнмут”, “Вест Хэм”, “Мидлсбро”-гийн хаалганд гоолдоод байна. Премьер лигт гэхэд дөрвөн тоглолт дараалан гоол орууллаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.