“Челси” тэргүүн байраа бататгаж, “Ливерпүүл” хоёр руу орж ирлээ

“Челси” тэргүүн байраа бататгаж, “Ливерпүүл” хоёр руу орж ирлээ

Английн премьер лигийн 16 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Челси” клуб “Сандерланд”-ын талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 40 оноотой болж, тэргүүн байраа баталгаажуулж, араасаа хамгийн ойрхон нэхэж байгаа багаас 6 оноогоор тасарлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 40 дэх минутад Фабрегас оруулжээ.

Тэгвэл сүүлийн хоёр тойргоос ердөө ганц оноо аваад байсан “Ливерпүүл” клуб 7 дугаар тойрогт “Мидлсбро”-гийн талбайд зочилж, 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 34 оноотой болж, “Арсенал”-тай тэнцсэн ч гоолын зөрүүгээр хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ. Тоглолтын 29, 68 дахь минутад Лаллана хоёрыг оруулсан. Ингэснээр энэ улиралд премьер лигт 6 дахь гоолоо оруулж байгаа юм. Харин Ориги 60 дахь минутад улирлын дөрөв дэх гоолоо оруулжээ.

Бусад тоглолтын үр дүн

Вест Хэм 1-0 Бөрнли

Вест Бромович 3-1 Соунси

Сток Сити 0-0 Саутгэмптон

Кристал Палас 1-2 Манчестер Юнайтед

Манчестер Сити 2-0 Уотфорд

Тоттенхэм 3-0 Халл Сити

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.