Роналдо хамгийн олон “Алтан бөмбөг” авсан Европ хөлбөмбөгч боллоо

Роналдо хамгийн олон “Алтан бөмбөг” авсан Европ хөлбөмбөгч боллоо
Испанийн “Реал Мадрид” клубын довтлогч Криштиано Роналдо дөрөв дэх удаагаа “Алтан бөмбөг” шагналыг авсан билээ. Тэрбээр Клубүүдийн ДАШТ оролцож байгаа учраас шагналаа гардаж авч чадаагүй. Тиймдээ ч түүний шагналыг “Реал”-ын цэнгэлдэхэд ёслол төгөлдөр гардуулах юм. 
 
Харин Португал эрхэм дөрөв дэх удаагаа “Алтан бөмбөг” авснаар Европын хөлбөмбөгчдийн дундаас энэ шагналыг хамгийн олон удаа хүртсэн тамирчин боллоо. Өмнө нь Мишель Платини, Йохан Кройф, Марко ван Бастен нар хоёр удаа “Алтан бөмбөг” шагналыг авч байсан юм. Харин  Франц Беккенбауэр хоёр удаа хүртэж байжээ. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.