“Вильярреал” дөрөвт бичигдэж, “Атлетико” 6 руу уналаа

“Вильярреал” дөрөвт бичигдэж, “Атлетико” 6 руу уналаа

Испанийн Ла лигийн үлдсэн ганц тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт “Вильярреал” клуб талбайдаа “Атлетико Мадрид”-ыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 26 оноотой болж, дөрөвдүгээр байр руу орж ирж байна.

Тэгвэл “Атлетико” 25 оноотой үлдэж, 6 дугаар байр руу уналаа. Гуравдугаар байрт бичигдэж байгаа “Севилья” гэхэд тэднээс 5, тэргүүлж буй “Реал” 12 оноогоор тасраад байна.

Энэ удаагийн тоглолтын 28 дахь минутад Тригерос гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Жонатон дос Сантос нэгийг нэмж, Сориано 90 дэх минутад гүйцээжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.