“Реал”, “Барса” хожлоо

“Реал”, “Барса” хожлоо

Испанийн Ла лигийн 15 дугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Баасан гарагт нэг тоглолт болсныг эс тооцвол.  Энэ тойрогт хүснэгтийг тасархай тэргүүлж байгаа “Реал Мадрид” клуб талбайдаа “Департиво”-г хүлээж авч, 3:2-оор буулгаж авснаар 37 оноотой боллоо. Тоглолтын 50 дахь минутад Мората тооны харьцааг нээжээ. Харин Хоселу 63, 65 дахь минутад хоёрыг хийж, “Департиво” тэргүүлж эхэлж. Гэвч 84 дэх минутад Мариано Диас тэнцүүлсэн бол 90+2 дахь минутад Сержио Рамос булангаас дамжуулсан бөмбөгийг мөргөж гоолдсоноор багтаа 3 оноо авчирлаа.

Тэгвэл “Реал”-ын араас 6 онооны дутуутай нэхэж байгаа “Барселона” клуб энэ тойрогт “Осасуна”-гийн талбайд зочилж, 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр онооны зөрүүгээ хадгалж, хоёрдугаар байрт бичигдсэн хэвээр үлдлээ. Тоглолтын 59 дэх минутад Суарес гоолдож, Ла лигийн 10 дахь гоолоо оруулсан. Тэгвэл 72, 90 дэх минутад Месси хоёрыг хийж, Ла лигт 11 гоолтой болсноор мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ.

Бусад тоглолтын үр дүн

Реал Сосьедад 3-2 Валенсия

Лас-Пальмас 1-1 Леганес

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.