Сан Антонио Спөрс баг аялан тоглолтууддаа 13-0 гэсэн амжилттай байна

Сан Антонио Спөрс баг аялан тоглолтууддаа 13-0 гэсэн амжилттай байна

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Минносато Тембэруолвз талбай дээрээ Сан Антонио Спөрс багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 43-46 харьцаагаар талбайн эзэд тэргүүлж байсан бол гуравдугаар үед Спөрс тоглолтыг эргүүлж найман онооны илүүгээр дуусгасан юм. Шийдвэрлэх үед онооны зөрүүг 10-аас дотогш оруулахгүй байж чадсанаар 105-91 харьцаагаар Спөрс ялалт байгууллаа. Спөрс нь улирлыг 18 хожил, 4 хожигдолтой өрнөд бүсэд хоёрт бичигдэж байгаа бол зочин багийнхаа талбайд 13-0 гэсэн амжилттай байна.

Тус тоглолтод Кавай Леонард 31 оноог авч багаа тэргүүлсэн бол Пэтти Миллс 15 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Зак Лавине 25 оноогоор тэргүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.