Английн топ багууд Андре Силваг сонирхож байна

Английн топ багууд Андре Силваг сонирхож байна

Португалын “Порто” клубын довтлогч Андре Сильва улирлын төсгөлд багаасаа явж магадгүй байна. Өнгөрсөн бямба гарагт “Порто” Португалын лигийн тэмцээнд “Брага”-тай тоглосон тоглолтыг “Ливерпүүл”, “Арсеанал” болоод Манчестер хотын багуудын скатууд үзжээ. Тэд өдгөө 21 настай Португал довтлогчийн тоглолтыг сонирхож яваа нь тэр гэж A Bola мэдээлсэн байна.

Цаашлаад тус тоглолтыг “Саутгэмптон”, “Ньюкасл” клубын скаутууд ч үзсэн юм байна. Өмнө нь түүнийг “Барселона”, “Ювентус” клубүүд сонирхож байгаа талаар мэдээлэл гарсан. Андре Силва энэ улиралд Португалын лигт 12 тоглолтод оролцож, 7 гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгчихөөд байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.