“Арсенал” Баккагийн төлөө 20 саяыг төлнө

“Арсенал” Баккагийн төлөө 20 саяыг төлнө

Английн “Арсенал” клуб Италийн “Милан” клубын довтлогч Карлос Баккаг сонирхож эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг авах хэлэлцээр аль хэдийнэ эхэлсэн бөгөөд өвлийн солилцооны цонхоор асуудлыг шийдэх юм байна.

“Милан” Баккаг 20 саяар үнэлж байгаа бөгөөд “Арсенал” ч энэ хэмжээний мөнгө өгөхийг зөвшөөрсөн бололтой.  Дашрамд дурьдахад, Бакка “Милан”-тай 2019 он хүртэл гэрээтэй байгаа юм. Бакка энэ улиралд Сери А лигт 13 тоглолтод оролцож, 6 гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.