“Мидлбсро” хожиж, “Халл” хүснэгтийн ёроолд үлдлээ

“Мидлбсро” хожиж, “Халл” хүснэгтийн ёроолд үлдлээ

Английн премьер лигийн 14 дүгээр тойргийн үлдсэн ганц тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийг “хөшиг”-ийг хааж, доод лигээс гарч ирсэн “Мидлсбро” клуб талбайдаа хүснэгтийн ёроолд бичигдэж байгаа “Халл Сити”-г хүлээж авлаа. Энэ тоглолтод талбайн эзэд өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авч, ээлжмит гурван оноогоо авлаа.

Ингэснээр “Мидлсбро” 15 оноотой болж, 13 дугаар байрт бичигдэж байна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Гастон Рамирес 60 дахь минутад оруулжээ. “Халл”-ын хувьд 14 тойрогт ердөө 11 оноотойгоор 19 дүгээр байрт яваа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.