Роналдо, Месси, Грзманн нар FIFA-гийн шилдэг тоглогчийн төлөө тунаж үлдлээ

Роналдо, Месси, Грзманн нар FIFA-гийн шилдэг тоглогчийн төлөө тунаж үлдлээ
“Барселона”-гийн хөдөлгөгч хүч Лионель Месси, “Реал”-ын супер од Криштиано Роналдо, “Атлетико”-гийн мэргэн бууч Антуан Гризманн нар FIFA-гийн оны шилдэг тоглогчийн шалгаруулалтын сүүлчийн шатанд тунаж үлдлээ. 
 
Гарет Бейл, Луис Суарез, Златан Ибрахимович, Роберт Левандовски зэрэг дэлхийн шилдэг 23 тамирчны дундаас эдгээр гурван хөлбөмбөгч эцсийн шатны шалгаруулалт тунаж үлдээд байгаа юм. 
 
Роналдогийн хувьд 2016 онд “Реал”-ын хамтаар Аваргуудын лигт түрүүлж, Португалын шигшээтэй Европын аварга болсон билээ. Тэгвэл Гризманн “Атлетико”-тай Аваргуудын лигт финалд үлдэж, Францийн шигшээн хамтаар Европын аваргад ч мөн шигшээд шалгарсан билээ. 
 
Тэгвэл Месси “Барселона”-гийн хамтаар Ла лигт түрүүлсэн бол Аргентины шигшээтэй “Копа Америка” тэмцээний шигшээд шалгарсан юм.  
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.