“Наполи” талбайдаа “Интер”-ийг “шүүрдлээ”

“Наполи” талбайдаа “Интер”-ийг “шүүрдлээ”

Италийн Сери А лигийн 15 дугаар тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн “хөшиг”-ийг нээж “Наполи” талбайдаа “Интер”-ийг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр “Наполи” 28 оноотой болж, зургадугаар байр руу орж ирж байгаа юм. Харин “Интер” 21 оноотой хэвээр үлдэж, наймдугаар байрт бичигдэж байна.

Тоглолтын 2 дахь минутад Зелиньски гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 5 дахь минутад Гамшик нэгийг нэмсэн бол Инсинье 51 дэх минутад гүйцээжээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.