Д.Сумъяа, М.Уранцэцэг хагас шигшээд шалгарлаа

Д.Сумъяа, М.Уранцэцэг хагас шигшээд шалгарлаа

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн өнөөдөр эхэлсэн билээ. Тэгвэл хэсгийн барилдаанууд өндөрлөх тийшээ хандаж байна. Манайхаас өнөөдөр таван бөх барилдсанаас одоогоор хоёр нь хагас шигшээд, хоёр нь торгуулийн тойрог руу ороод байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан Д.Амартүвшин эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Солонгосын Ким Чан Ёныг ялсан. Харин хэсгийн аваргын төлөө Японы Рюжу Нагаяматай барилдсан ч базари үнэлгээгээр ялагдлаа. Харин торгуулийн тойрогт Узбекстаны Мухриддин Тилоловтай барилдана.

Харин 66 кг-д Д.Алтансүх, Г.Хэрлэн нар барилдсан. Д.Алтансүхийн хувьд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Испанийн Гайтеро Мартиныг ялсан. Гэвч хэсгийн аваргын төлөө Японы Такажо Томофүмитэй барилдсан ч базари үнэлгээгээр ялагдлаа. Ингэснээр торгуулийн тойрог руу орж, Солонгосын Ан Баултай барилдахаар учраа таараад байна. Г.Хэрлэнгийн хувьд хоёрдугаар тойрогтоо Словены Адриан Гомбокыг барсангүй.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд зодоглосон М.Уранцэцэг эхний тойрогт Чилийн Мэри Диг ялсан бол хэсгийн аваргын төлөө Солонгосын Кан Юү Жоныг давсан юм. Ингэснээр хагас шигшээд Японы Тонаки Фунатай барилдахаар болоод байна.

Тэгвэл Лондоны олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяа эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Тайландын Юүриког цэвэр ялсан бол хэсгийн аваргын төлөө Японы Ишикава Мегүмиг буулгаж авсан билээ. Харин хагас шигшээд мөн л Японы бөх Ёшидо Цукасатай барилдахаар оноолт таараад байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.