ЛА Лейкэрс багийнхан Чикаго Буллзыг талбай дээр нь буулгаж авлаа

ЛА Лейкэрс багийнхан Чикаго Буллзыг талбай дээр нь буулгаж авлаа

NBA-ын талбайд 10 тоглолт боллоо. Чикаго Буллз талбай дээрээ Лос Анжелес Лейкэрс багтай тоглолоо. Энэ улиралд хоёр баг хоёр удаа таарч тоглох байсан бөгөөд эхний тоглолтод Бухнууд ялалт байгуулсан билээ.

Тоглолтын эхний үед Лейкэрс 11 оноогоор хожигдож байсан ч хоёрдугаар үед оноог барьж 47-47 харьцаатай тэнцүүлж чаджээ. Харин гуравдугаар үед хоёр баг энэ тэнцүүхэн өрсөлдөж бөгөөд шийдвэрлэхийн үеийн төгсгөлд Жимми Батлер тэнцүүлэх холын зайн шидэлтийг хоёр удаа хийсэн ч амжилтгүй болж 96-90 харьцаатай Лейкэрс хожил байгуулжээ. Лейкэрс энэ улирлыг 10 хожил, 10 хожигдолтой өрнөд бүсэд наймд бичигдэж эхэлсэн бол 10 хожил, долоон хожигдолтой дорнод бүсэд гуравт бичигдэж байна.

Тус тоглолтод Жулиус Рендл 13 оноо, 20 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жордан Кларксон, Луй Уйлмас нар 18 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Жимми Батлер 22 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.