Вудберн “Ливерпүүл”-ийн түүхэнд хамгийн залуудаа гоол оруулсан тамирчин боллоо

Вудберн “Ливерпүүл”-ийн түүхэнд хамгийн залуудаа гоол оруулсан тамирчин боллоо

Английн алдарт “Ливерпүүл” клуб өнгөрсөн шөнө лигийн цомын ¼ шигшээд доод лигийн “Лидс” клубтэй тулж, 2:0-ээр буулгаж авсан билээ. Энэ тоглолтын хоёр дахь гоолыг Бен Вудберн хэмээх залуу тоглогч оруулсан.

Ингэснээр Уэльс хөлбөмбөгч “Ливерпүүл”-ийн түүхэнд хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч болж, Майкл Оуэний амжилтыг эвдлээ. Оуэн “Ливерпүүл”-ийн төлөө 17 нас 143 хоногтойдоо гоолдож байсан аж. Харин Вудберн 17 нас 45 хоногтойдоо гоолдсон юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.