Какүрю гурав дахь удаагаа түрүүлэх болзол хангалаа (Бичлэгтэй)

Какүрю гурав дахь удаагаа түрүүлэх болзол хангалаа (Бичлэгтэй)
Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сар буюу Кюүшюү башёгийн арвандөрөв дэх өдрийн барилдаан болж өндөрлөлөө.
 
Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал нутгийн бөх Кюүшюү башёг тэргүүлж байгаа 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржтой барилдаж Хакүхо аварга давж 10 даваа нэг унаатай болж мэргэжилийн сүмогийн 1006 дахь өрсөлдөгчөө өвдөг шороодууллаа. Харин Харүмафүжи 11 даваа гурван унаатай болж түрүүлэх өрсөлдөөнөөс хасагдсан байна. Хоёр бөх өмнө 55 удаа таарснаас 34-д Хакүхо давж байсан билээ. 
 
Харин мэргэжилийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Ананд озеки Гоэйдотой барилдан давж 13 даваа нэг унаатай болж Кюүшюү башёд түрүүлэх бол хангасан бөгөөд мэргэжлийн сүмод гурав дахь удаагаа түрүүлж байна. Хоёр бөх өмнө нь 36 барилдсанаас 25-д их аварга давж байжээ.
 
Кюүшюү башёд маргааш Хакухо М.Даваажаргал озеки Гоэйдотой барилдах бол Харумафүжи Д.Бямбадорж Какарю М.Ананд хоорондоо барилдана
 
Бусад бөхчүүд
Ёкозуна Хакүхо М.Даваажаргал 10-4
Ёкозуна Харүмафүжи Д.Бямбадорж 11-3
Ёкозуна Какүрю М.Ананд 13-1
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-6
Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 9-5
Маэгашири-7 Таканойва А.Баасандорж 6-8
Маэгашири-10 Араваши Э.Дөлгөөн 10-4
Маэгашири-10 Чиёошома Г.Мөнхсайхан 8-6
Маэгашири-11 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 2-12
Маэгашири-11 Ичиножү А.Ичинноров 7-7

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.