Н.Воровьёвагийн нэрэмжит тэмцээнд манай 18 бөх оролцоно

Н.Воровьёвагийн нэрэмжит тэмцээнд манай 18 бөх оролцоно

ОХУ-ын Эрхүү хотын “Байкал-Арена” спортын цогцолборт олимпийн, насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга, европийн хошой аварга Н.Воровьёвагийн нэрэмжит чөлөөт бөхийн охидын тэмцээн маргааш  болно.

Эрхүү мужийн Спортын яам, тус мужийн чөлөөи бөхийн холбоо хамтран 3 дахь удаа зохиож байгаа тус тэмцээнд Эрхүү, Новосибирск муж, Красноярскийн хязгаар, Буриад, Тува, Якутын бүгд найрамдах улс, БНХАУ, Монголын 100 гаруй өсвөрийн бөхчүүд барилдахаар мэдүүлгээд өгөөд байна.

Харин манай улсаас Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч П.Чулуунбаатарын удирдсан 7 бөх, Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч Д.Мөнхбаярын удирдсан 5 бөх, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч Д.Энхбатын удирдсан 6 бөх нийт 18 өсвөрийн бөх барилдах юм байна. .

Өнгөрсөн  жилийн тэмцээнээс манай охидууд 3 алт, 5 мөнгө, хошой хүрэл медаль авч байжээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.