Монголын хөлбөмбөгийн шигшээ чансаа ахиж 198-т бичигдэж байна

Монголын хөлбөмбөгийн шигшээ чансаа ахиж 198-т бичигдэж байна

Олон улсын хөлбөмбөгийн холбоо шигшээ багуудын чансааг өчигдөр шинэчлэн гаргалаа. Тэгвэл Арентин 1634 оноогоор дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр үлдсэн бол Бразилын шигшээ баг 1544 оноогоор хоёрт, Герман 1433 оноогоор гуравдугаар байрт бичигдэж байна.

Харин сүүлийн үед тун ч гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа Чилийн шигшээ баг 1404 оноогоор дөрөвт, Бельги 1368 оноотой тавдугаарт байрт бичигдэж эхэллээ. Өнгөрсөн Европын аваргад тун амжилттай оролцож , дэлхийн аваргын урьдчилсан шатанд ч давгүй тоглож байгаа Уэльс 12 дугаарт байрт бичигдэж байгаа бол Английн шигшээ 13 дугаар байрт жагсч байна. 

Тэгвэл энэ сарын 2-11-ий хооронд Малайз улсад зохиогдсон "AFC Solidarity cup 2016" тэмцээнд оролцож, Шри Ланкийг 2:0-ээр хожсон Монголын шигшээ багийн, дэлхийн чансаа ахилаа. Сард нэг удаа өөрчилөгддөг дэлхийн чансааны 202 бичигдэж байсан Монголын шигшээ баг өчигдөр дөрвөн байр урагшиж, 38 оноотойгоор 198 дугаарт бичигдэж эхэллээ. Ингэснээр дэлхийн чансаад байгаа 209 орноос 11-ийг нь хойноо орхиод байна. Манай улсын өмнө 197-д Пакистан, 195-д Виргиний арал, Шри Ланкийн шигшээ бичигдэж байгаа юм. Эдгээр багууд 40-44 оноотой байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.