Какарю озеки Кисеносатод уналаа (Барилдааны бичлэгтэй)

Какарю озеки Кисеносатод уналаа (Барилдааны бичлэгтэй)

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сар буюу Кюүшюү башёгийн арваннэг дэх өдрийн барилдаан болж өндөрлөлөө.
 
Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал секиваки Такаясүтэй барилдан давж есөн даваа хоёр унаатайгаар башёг үргэлжлүүлж байгаа бол мэргэжилийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж озеки Котошогекүтэй барилдан давж 10 даваа нэг унаатай боллоо. Хоёр бөх нийт 58 удаа барилдсанаас 27-д их аварга маань даваад байгаа ажээ. 

Өнөөдрийн сонирхолтой барилднаануудын нэг 71 дэх их аварга Какүрю М.Ананд өчигдөр Хакүхо аваргыг унагаасан озеки Кисеносатотой барилдаж их аварга маань унасан байна. Урьд нь хоёр бөх 48 удаа барилдаж байсан бөгөөд үүнээс 31-д унаад байгаа аж. Аварга арван даваа нэг унаатай боллоо.
 
Тус башёг ёкозуна Какүрю, Харумафүжи, М-15 Ишиура нар нэг унаатайгаар тэргүүлж байгаа бол Хакүхо, озеки Кисеносато нар хоёр унаатайгаар араас нь нэхэж байна.
 
Кюүшюү башёгийн хоёр дахь өдөр Хакухо М.Даваажаргал нутгийн бөх озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй, Харумафүжи Д.Бямбадорж озеки Кисеносатотой, Какүрю М.Ананд озеки Котошогекүтэй тус тус барилдана
 
Бусад бөхчүүд
Ёкозуна Хакүхо М.Даваажаргал 9-2
Ёкозуна Харүмафүжи Д.Бямбадорж 10-1

Ёкозуна Какүрю М.Ананд 10-1
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-4
Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 7-4
Маэгашири-7 Таканойва А.Баасандорж 4-7
Маэгашири-10 Араваши Э.Дөлгөөн 8-3
Маэгашири-10 Чиёошома Г.Мөнхсайхан 7-4
Маэгашири-11 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 1-10
Маэгашири-11 Ичиножү А.Ичинноров 6-5

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.