Ник Янгын хожлын шидэлт, багт нь хожил авчирлаа /Тойм бичлэгтэй/

Ник Янгын хожлын шидэлт, багт нь хожил авчирлаа /Тойм бичлэгтэй/

NBA-ын талбайд дөрвөн тоглолт боллоо. Сүүлийн хоёр тоглолтодоо ялагдал хүлээгээд байсан Лос Анжелес Лейкэрс талбай дээрээ Уэстбрук тэргүүтэй Оклахома Сити Тандер багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагас ердөө ганц онооны зөрүүгээр дууссан бол гуравдугаар үед 74-80 харьцаагаар Лейкэрс тэргүүлжээ. Шийдвэрлэх үед Лейкэрс онооны зөрүүг 13 болгож чадсан ч, Уэстбрук талбайд орж ирэн онооны зөрүүг ойртуулж нэг онооны илүүтэй болж 13 секунт үлджээ. Харин үлдсэн секунтэд Ник Янг холын зайнаас амжилттай оруулж 109-111 харьцаагаар хожиж улирлыг 8 хожил, 7 хожигдолтой өрнөд бүсийн 7-рт бичигдэж байна. Харин Тандерын хувьд мөн адил 8 хожил, 7 хожигдолтой болж өрнөдийн 6-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод ДиАнжело Рассел оролцоогүй бөгөөд Жордан Кларксон 18 оноогоор багаа тэргүүлсэн бол энэ тоглолтын гол баатар Ник Янг 17 оноо, Тимфей Мозков 16 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Рассель Уэстбрук 34 оноо, 13 оновчтой дамжуулалт, 8 самбараас бөмбөг авсан бол Стив Адамс 20 оноог авлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.