Хакүхо Кисеносатод унаж, Какарю башёг ганцаар тэргүүлж байна

Хакүхо Кисеносатод унаж, Какарю башёг ганцаар тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сар буюу Кюүшюү башёгийн арав дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.
 
Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал озеки Кисеносатотой барилдлаа. Хоёр бөх өмнө нь 57 удаа барилдаж 43-т их аварга даваад байсан бөгөөд энэ удаа Хакүхо унаж Кисеносато найман дахь даваагаа авч качигоши хийлээ. Харин их аварга найман даваа хоёр унаатай болж тэргүүлэгчдийн эгнээнээс хасагдсан байна. Харин мэргэжилийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж секиваки Такаясүтэй барилдаж морьдох буюу сотогаке мэхээр давж есөн даваа нэг унаатайгаар тэргүүлэгчдийн эгнээнд үлдлээ. 71 дэх их аварга Какүрю М.Ананд нутгийн бөх озеки Терүнофүжитэй барилдаж арав дахь бөхөө өвдөг шороодуулж башёг тэргүүлэгч хэвээр үлдлээ.
 
Тус башёг ёкозуна Какүрю башёг ганцаар тэргүүлж байгаа бол Харумафүжи, М-15 Ишиура нар нэг унаатайгаар удаалж байна.
 
Кюүшюү башёгийн хоёр дахь өдөр Хакухо М.Даваажаргал секиваки Такаясүтэй, Харумафүжи Д.Бямбадорж озеки Котошогекүтэй, Какүрю М.Ананд озеки Кисеносатотой тус тус барилдана
 
Бусад бөхчүүд
Ёкозуна Хакүхо М.Даваажаргал 8-2
Ёкозуна Харүмафүжи Д.Бямбадорж 9-1
Ёкозуна Какүрю М.Ананд 10-0

Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-3
Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 7-3
Маэгашири-7 Таканойва А.Баасандорж 4-6
Маэгашири-10 Араваши Э.Дөлгөөн 8-2
Маэгашири-10 Чиёошома Г.Мөнхсайхан 7-3
Маэгашири-11 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 1-9
Маэгашири-11 Ичиножү А.Ичинноров 6-4

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.