Хакухо М.Даваажаргал озеки Котошогекүг 49 дэх удаагаа өвдөг шороодууллаа

Хакухо М.Даваажаргал озеки Котошогекүг 49 дэх удаагаа өвдөг шороодууллаа

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сар буюу Кюүшюү башёгийн ес дэх өдрийн барилдаан болж өндөрлөлөө.
 
Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал озеки Котошогекүтэй барилдлаа. Хоёр өмнө нь 53 удаа барилдсан бөгөөд энэ удаа Хакүхо давснаар 49 дэх удаагаа түүнийг өвдөг шороодуулсан бол мэргэжилийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж секивази Окиномитой барилдаж ёрикири мэхээр давж хоёр бөх найман даваа нэг унаатай болжээ. Харин өчигдөр качикоши хийсэн 71 дэх их аварга Какүрю М.Ананд секиваки Такаясүтэй барилдаж ес дэх учраа бөхөө давжээ.
 
Тус башёг ёкозуна Какүрю башёг ганцаар тэргүүлж байгаа бол Хакухо, Харумафүжи, М-15 Ишиура нар нэг унаатайгаар удаалж байна.
 
Кюүшюү башёгийн хоёр дахь өдөр Хакухо М.Даваажаргал озеки Кисеносатотой, Харумафүжи Д.Бямбадорж секиваки Такаясүтэй, Какүрю М.Ананд нутгийн бөх озеки Терүнофүжитэй тус тус барилдана
 
Бусад бөхчүүд
Ёкозуна Хакүхо М.Даваажаргал 8-1
Ёкозуна Харүмафүжи Д.Бямбадорж 8-1
Ёкозуна Какүрю М.Ананд 9-0
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-2
Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 6-3
Маэгашири-7 Таканойва А.Баасандорж 4-5
Маэгашири-10 Араваши Э.Дөлгөөн 7-2
Маэгашири-10 Чиёошома Г.Мөнхсайхан 7-2

Маэгашири-11 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 1-8
Маэгашири-11 Ичиножү А.Ичинноров 6-3

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.