Какарю Тамаваши Мөнх-Оргилыг давж качикоши хийлээ

Какарю Тамаваши Мөнх-Оргилыг давж качикоши хийлээ

 Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сар буюу Кюүшюү башёгийн найм дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.
 
Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал комосүби Матэкиуматай барилдаж ёрикири мэхээр, мэргэжилийн сүмогийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж маэгашири-2 барилдаж байгаа Ёшиказитай барилдаж ёрикири мэхээр давж долоон даваа нэг унаатай боллоо. Харин 71 дэх их аварга Какүрю М.Ананд нутгийн бөх комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил барилдаж найм давж 50 хувь буюу качикошиг түрүүлж хийсэн байна..
 
Тус башёг ёкозуна Какүрю башёг ганцаар тэргүүлж байгаа бол Хакухо, Харумафүжи, М-15 Ишиура нар нэг унаатайгаар удаалж байна.
 
Кюүшюү башёгийн хоёр дахь өдөр Хакухо М.Даваажаргал озеки Котошогекүтэй, Харумафүжи Д.Бямбадорж секивази Окиномитой, Какүрю М.Ананд секиваки Такаясүтэй тус тус барилдана
 
Бусад бөхчүүд
Ёкозуна Хакүхо М.Даваажаргал 7-1
Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж 7-1
Ёкозуна Какүрю М.Ананд 8-0
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6-2

Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 5-3
Маэгашири-7 Таканойва А.Баасандорж 3-5
Маэгашири-10 Араваши Э.Дөлгөөн 6-2
Маэгашири-10 Чиёошома Г.Мөнхсайхан 6-2

Маэгашири-11 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 1-7
Маэгашири-11 Ичиножу А.Ичинноров 5-3

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.