ЛА Клипперс Чикаго Буллзыг хожлоо

ЛА Клипперс Чикаго Буллзыг хожлоо

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Энэ улирлыг гайхалтай эхлүүлж байгаа Лос Анжелес Клипперс талбай дээрээ Чикаго Буллз багтай тоглолоо.

Тоглолтын эхний үеийг Бухнууд 10 онооны илүүгээр дуусгасан ч хоёрдугаар үеийн төгсгөлийг тааруухан хийснээр онооны зөрүү тав болжээ. Гуравдугаар үед хоёр баг 25 оноог тус бүрдээ авч онооны зөрүү өөрчлөгдөөгүй ч, харин шийдвэрлэх үед талбайн эзэд гайхалтай хийж 95-102 харьцаагаар Клипперс улирлыг 12 ялалт, хоёр ялагдалтай өрнөд бүсийг тэргүүлж байна. Харин Бухнуудын хувьд найман хожил, 5 хожигдолтой дорнод бүсийн тавд бичигдэж байна.

Тус тоглолтод Блэйк Гриффин 26 оноо, 13 самбараас бөмбөг авч, таван удаа оновчтой дамжуулалтыг үзүүлж багаа тэргүүлсэн бол Крис Пол 19 оноо, найман удаа оновчтой дамжуулалт, Маркус Спэйт 16 оноог сэлгээнээс авч тусалжээ. Харин эсрэг багаас Дуэйн Уэйд 28 оноо, Жимми Батлер 22 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.