Н.Дагвасүрэн, Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль хүртлээ

Н.Дагвасүрэн, Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Чиндао хотноо жүдо бөхийн Гран при тэмцээн үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр манайхаас дөрвөн тамирчин дэвжээнд гарч, хоёр хүрэл медаль хүртлээ. 81 кг-ын жинд зодоглосон Н.Дагвасүрэн хагас шигшээд үлдээд байсан. Тэгвэл тэрбээр хагас шигшээд Солонгосын Ли Жа Юнгтай барилдсан ч ялж чадаагүй. Улмаар медалийн төлөө Хятадын тамирчин Су Рилижетэй барилдаж ялснаар хүрэл медаль хүртлээ.

Харин эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан Ц.Мөнхзаяа торгуулийн тойрогт Хятадын Ши Суй Жуаныг ялж, хүрэл медалийн төлөө мөн эзэн орны тамирчин Ян Жун Шаг буулгаж авснаар медалийн тавцанд зогслоо.  Манай баг эхний хоёр өдрийн дараах байдлаар нэг алт, гурван хүрэл медальтайгаар 5 дугаар байрт бичигдэж байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.