Шатар сонирхогчдын улсын аварга өнөөдөр орон даяар эхэлнэ

Шатар сонирхогчдын улсын аварга өнөөдөр орон даяар эхэлнэ

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохиох юм. Тэгвэл Үндсэн хуулийн ойн хүрээнд улс орон даяар шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал ёсоор зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн тэмцээн өнөөдөр  орон даяар Монгол Улсын бүх сум, нийслэлийн дүүргүүдэд эхэлж байна.  УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор болох энэхүү тэмцээн оролцохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй юм.

Тэмцээн гурван үе шаттай болно. Өнөөдөр, маргааш хоёр  өдөр  анхан шатны тэмцээн болох бол ирэх сарын 10-11-нд хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн болох юм. Тэгвэл шигшээ буюу улсын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны нэгдүгээр сарын 7-8-нд болох ажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.