Хакүхо унаж, Какарю башёг ганцаар тэргүүлж эхэллээ

Хакүхо унаж, Какарю башёг ганцаар тэргүүлж эхэллээ

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сар буюу Кюүшюү башёгийн зургаа дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал маэгашири-3 барилдаж байгаа Эндотой барилдаж ёрикири мэхээр уналаа. Ийнхүү таван даваа нэг унаатай болсон бол мэргэжилийн сүмогийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж маэгашири-3 барилдаж байгаа Шодайтай барилдаж ошидаши мэхээр давж таван даваа нэг унаатай боллоо. Харин 71 дэх их аварга Какүрю М.Ананд маэгашири-2 барилдаж байгаа Ёшиказитай барилдаж зургаа дахь учраа бөхөө өвдөг шороодууллаа.

Тус башёг ёкозуна Какүрю башёг ганцаар тэргүүлж байгаа бол Хакухо, Харумафүжи, озеки Гоэйдо, Кисеносато, М-8 Икой, М-10 Чиёошома, М-14 Сококурай, М-15 Ишиура нар нэг унаатайгаар удаалж байна.

Кюүшюү башёгийн хоёр дахь өдөр Хакухо М.Даваажаргал маэгашири-2 барилдаж байгаа Ёшиказитай, Харумафүжи Д.Бямбадорж комосүби Матэкиуматай, Какүрю М.Ананд маэгашири-3 барилдаж байгаа Эндотой барилдана
 
Бусад бөхчүүд
Ёкозуна Хакүхо М.Даваажаргал 5-1
Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж 5-1
Ёкозуна Какүрю М.Ананд 6-0
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-2
Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 4-2
Маэгашири-7 Таканойва А.Баасандорж 3-3

Маэгашири-10 Араваши Э.Дөлгөөн 4-2
Маэгашири-10 Чиёошома Г.Мөнхсайхан 5-1
Маэгашири-11 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 1-5
Маэгашири-11 Ичиножу А.Ичинноров 3-3

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.