Д.Амартүвшин хагас шигшээд үлдэж, А.Батсуурь ялагдлаа

Д.Амартүвшин хагас шигшээд үлдэж, А.Батсуурь ялагдлаа
Хятадын Чиндао хотноо жүдо бөхийн Гран при тэмцээн эхэлсэн билээ. Одоогоор хэсгийн барилдаанууд болж байна. Өнөөдөр манай тамирчдаас дөрвөн бөх Чиндаогийн татамид гарч байгаа.
 
Тэгвэл 60 кг-ын жинд барилдсан Д.Амартүвшин эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт буюу хэсгийн аваргын төлөө Хятадын Танг Шиао Лонгийг ялснаар хагас шигшээд шалгараад байна. Манай бөх зооны аваргын төлөө Тайванийн Ян Юүн Вейтэй барилдана.
 
Тэгвэл 66 кг-д барилдсан А.Батсуурь эхний тойрогтоо Японы бөх Кензо Тагаватай барилдаж, ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.