Засгийн газрын ирэх дөрвөн жилийн буюу дунд хугацаанд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт баримтлах тэргүүлэх бодлого, арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгөх, тайлбарлах, Хууль эрх зүй, татварын тогтвортой орчин бий болсныг зарлах, Гадаадын хөрөнгө оруулагчдад учирдаг саад бэрхшээл, хүндрэлүүдийн талаар нээлттэй ярилцаж боломжит шийдлийн зөвлөмж гаргах зорилгыг тавиад байгаа билээ.
Энэ хүрээнд арваннэгдүгээр сарын 18-ны өдөр “Хөрөнгө оруулагчид яагаад Монголд анхаарлаа хандуулах ёстой вэ?” сэдэвт уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулахаар болсон байна. Уулзалтад одоо үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, дипломат төлөөлөчдийн газрууд, олон улсын банк санхүүгийн байгууллагууд, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулалт бизнесийн зөвлөлүүд оролцох юм байна.
Уулзалтыг УУХҮЯ, Ашигт Малтмал Газрын Тосны Газар, “Эрдэнэс Монгол” ХХК хамтран зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн дэлхийн томоохон уул уурхайн компаниуд болон хайгуулын жижиг, дунд хэмжээний компанийн удирдлагуудтай хийх уулзалтыг Лондон хотноо энэ сарын 28-аас ирэх сарын 01-ний хооронд болох “Mines and Money” чуулга уулзатын үеэр болох Монголын уул уурхайн өдөрлөгийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.