Английн алдарт “Манчестер Юнайтед” клубын дасгалжуулагч Испанийн “Атлетико Мадрид” клубын хэд хэдэн тоглогчийг сонирхож эхэлжээ. Юуны өмнө сүүлийн үед Бельгийн шигшээ болон “Атлетико”-гийн төлөө маш сайн тоглож байгаа Янник Феррейра Карраског авахаар сонирхож байгаа аж. Тэрбээр энэ улиралд “Атлетико”-гийн төлөө 15 тоглолтод 7 гоол оруулсан юм.
Түүнээс гадна Моуриньо “Манчестер Юнайтед”-д Антуан Гризманн болон Хоес Хименес нарыг харахыг хүсч байгаа ажээ. Португал мэргэжилтэн Грмзманныг аль эрт авахаар оролдсон ч чадаагүй. Гэвч тэрбээр дахин авах оролдлого хийхээр төлөвлөж байгаа аж. Хэрвээ энэ удаад бүтэхгүй бол ирэх зуны солилцооны цонхоор дахиад дайралтаа хийх юм байна.
Мөн “Манчестер Юнайтед” Хименесийн төлөө 60 сая евро төлөхөд бэлэн байгаа аж. Моуриньогийн хувьд “Атлетико”-гоос анх удаа тоглогч авах гэж байгаа юм биш. Тэрбээр “Челси”-г удирдаж байхдаа 2014 онд Диего Костаг 42, Филипе Луисыг 19.2 сая еврогоор худалдаж авч байсан юм. Мөн Тибо Куртуаг зээллэгээр явуулсан байсныг буцаан авчирч байсан билээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.