Роналдо Португалын төлөө 68 дахь гоолоо оруулж, Герд Мюллерийн амжилтыг эвдлээ

Роналдо Португалын төлөө 68 дахь гоолоо оруулж, Герд Мюллерийн амжилтыг эвдлээ

2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын урьдчилсан шатны Европын бүсийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өндөрлөсөн. Өнгөрсөн шөнө Португалын шигшээ баг Латвитай тулж, 4:1-ээр буулгаж авсан билээ. Энэ тоглолтод багийн лидер Криштиано Роналдо хоёр гоол оруулсан юм.

Ингэснээр Португалын төлөө 67, 68 дахь гоолоо оруулсан юм. Ингэснээр тэрбээр шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан тоглогчид болох Германы домогт довтлогч Герд Мюллер болоод Ирландын довтлогч Робби Кин нарын амжилтыг эвдлээ. Ингэснээр Европын хэмжээнд шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан тоглогчдын дөрөвдүгээрт бичигдэж эхлээд байна.

Роналдогийн өмнө одоо Мирослав Клозе, Сандор Кочиш, Ференц Пушкаш гэсэн гурван тамирчин бичигдэж байна. Клозе Германы шигшээн төлөө 137 тоглолтод 71 гоол оруулсан бол Сандор Кочиш Унгарын төлөө 68 тоглолтод 75 гоол оруулжээ. Харин Ференц Пушкаш Унгар болоод Испанийн шигшээн төлөө 89 тоглолтод оролцож, 84 гоол оруулсан амжилтаараа энэ жагсаалтыг тэргүүлж байгаа юм.

Ронадо одоо шигшээ багийнхаа төлөө ердөө 4 гоол оруулахад л Клозег давж гарах бол 8-ыг хийхэд Кочишыг гүйцэхээр байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.