Голланд хожиж, хэсгийн хоёрдугаар байр руу орж ирлээ

Голланд хожиж, хэсгийн хоёрдугаар байр руу орж ирлээ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2018 онд Орост болох билээ. Тэгвэл дэлхийн аваргын урьдчилсан шатны Европын бүсийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн өдрүүдэд болж өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө А хэсгийн үлдсэн хоёр тоглолт боллоо.

Эхний гурван тойргоос ердөө л 3 оноо аваад байсан Голландын шигшээ баг Люксембургийн талбайд зочилж, 1:3-аар буулгаж авснаар 7 оноотой болж, хэсгийн хоёрдугаар байр руу орж ирлээ. Тоглолтын 36 дахь минутад Роббен тооны харьцааг нээсэн бол 44 дэх минутад Шано торгуулын цохилтоос тэнцүүлжээ. Гэвч 58, 84 дэх минутад Депай хоёрыг хийж, багтаа ялалт авчирсан байна.

Энэ хэсгийн нөгөө тоглолт Болгар болон Беларусийн хооронд болж, талбайн эзэд өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 6 оноотой болж, хэсгийн дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа юм. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 10 дахь минутад Попов оруулжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.