ЛА Лейкэрс улирлын зургаа дахь ялалтыг байгууллаа

ЛА Лейкэрс улирлын зургаа дахь ялалтыг байгууллаа

NBA-ын талбайд 11 тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Нью-Орлэйн Паликанс талбай дээрээ Лос Анжелес Лейкэрс багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 55-56 харьцаагаар Паликанс ердөө хагас бөмбөгөөр тэргүүлж байсан бол гуравдугаар үед Лейкэрс гайхалтай тоглолтыг үзүүлж эсрэг багаасаа 14 оноог илүү авчээ. Шийдвэрлэх үед Лейкэрс мөн л гайхалтай тоглолтыг үзүүлж 42 оноог эсрэг багаасаа салгасан бол Паликанс ердөө 28 оноог авч тоглолт 126-99 харьцаагаар Лейкэрс ялалт байгууллаа. Лейкэрс ийнхүү хожсоноор 6 хожил, 4 хожигдолтой өрнөд бүсэд зургаад бичигдэж эхэллээ. Харин талбайн эздийн хувьд нэг хожил, есөн хожигдолтой өрнөд бүсийн сүүлийг мушгиж байна.

Тус тоглолтод Жордан Кларксан сэлгээнээс 23 оноог авч багаа тэргүүлсэн бол ДиАнжело Рассел 22 оноо, Луй Уйлмас 21 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас Энтони Дэвис 34 оноог авч бүх тоглогчдийг тэргүүлжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.