Польш Е хэсгийг тэргүүлж байна

Польш Е хэсгийг тэргүүлж байна

Дэлхийн аваргын урьдчилсан шатны Европын бүсийн Е хэсгийн гурван тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Хэсгийг тэргүүлэгч Польшийн шигшээ баг энэ тойрогт Румыны талбайд зочилж, 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 10 оноотой болж, хүснэгтийн тэргүүллээ улам баталгаажууллаа. Румыны хувь 5 оноотой үлдэж, дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа юм.

Тоглолтын 11 дэх минутад Гросицки тооны харьцааг нээсэн. Улмаар 82, 90 дэх минутад Левандовски хоёрыг оруулснаар 7 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна.

Тэгвэл энэ хэсэгт ганц ч оноо авч чадаагүй байсан Армений шигшээ талбайдаа хүснэгтийн хоёрдугаар байрт 7 оноотой бичигдэж байсан Черногорыг хүлээж авч, 3:2-оор буулгаж авлаа. Тоглолтын 36 дахь минутад Кояшевич тооны харьцааг нээж, 2 минутын дараа Йоветич нэгийг нэмж, Черногор тэргүүлж эхэлсэн. Гэвч Григорян 50, Ароян 74, Казарян 90 дэх минутад гоолдож, өрсөлдөгчөө хожжээ.

Харин Данийн шигшээ баг энэ тойрогт талбайдаа Казахстаныг хүлээж авч, 4:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 6 оноотой болж, хэсгийн гуравдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 15 дахь минутад Корнелиус гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 17 дахь минутад Суюмбаев тэнцүүлсэн. Гэвч Эриксен 36, 90 дэх минутад хоёрыг оруулж, Анкерсен 78 дахь минутад нэгийг нэмж, багтаа ялалт авчирчээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.