Франц А хэсгийг тэргүүлж байна

Франц А хэсгийг тэргүүлж байна

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2018 онд Орост болох билээ. Тэгвэл дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтууд болсоор байна. Өнгөрсөн шөнө Европын бүсийн тоглолтын дөрөвдүгээр тойрог эхэллээ.  Энэ тойрогт А хэсгээс ердөө ганцхан тоглолт өнгөрсөн шөнө болов.

Энэ хэсгийг тэргүүлж байсан Францийн шигшээ талбайдаа Шведийг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 10 оноотой болж, тэргүүллээ улам баталгаажууллаа. Харин Швед 7 оноотой хэвээр үлдэж, хоёрдугаар байрт бичигдэж байна.

Тоглолтын 54 дэх минутад Форсберг гоолдож, Швед тэргүүлж эхэлсэн. Тэгвэл 57 дахь минутад Погба хариуг нь барьж, тэнцүүлсэн. Улмаар 65 дахь минутад Пайет нэгийг нэмснээр багтаа ялалт авчирчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.