Лейкэрс сүүлийн хагаст гайхалтай тоглолт үзүүлж ялалт байгууллаа

Лейкэрс сүүлийн хагаст гайхалтай тоглолт үзүүлж ялалт байгууллаа

NBA-ын талбайд дөрвөн тоглолт боллоо. Өмнөх тоглолт талбай дээрээ Даллас Мавирекс багт ялагдал хүлээсэн Лос Анжелес Лейкэрс баг Сакермэнто Кингсийн талбайд зочлон тоглолоо.

Тоглолтын эхний үед 14 оноогоор хожигдож явсан Лейкэрс хоёр болон гуравдугаар үед оноог ойртуулж гурав болжээ. Шийдвэрлэх үеийн Лейкэрс оноог барьж чадсанаар 101-91 харьцаагаар хожиж, улирлыг таван хожил дөрвөн хожигдолтой өрнөд бүсэд долдугаарт бичигдэж байна. Харин Кингс 4-6 харьцаатай болж өрнөд бүсийн 10-т бичигдэж байна.

Тус тоглолтод Луй Уйлмас 21 оноог сэлгээнээс авсан бол ДиАнжело Рассел 17 оноо, Ник Янг 16 оноо, Жульс Рендл 15 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас ДиМаркус Казинс 28 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.