Өнгөрсөн амралтын өдрүүдэд сагсан бөмбөгийн "FIBA 3x3 Xiantao Women's Series" цуврал тэмцээн боллоо. Тус тэмцээнд Монголын Улсаас Стив Сөр дасгалжуулагчтай "Улаанбаатар Амазонс" баг амжилттай оролцож 2-р байранд орж 10,000 ам.долларын эзэд болж байна.
Тэд А хэсэгт Филиппины "Манила" болон Монголын "Амгалан" багуудтай нэг хэсгэт орсон бөгөөд эхний тоглолтоо "Амгалан" багтай хийж 21-5 харьцаагаар хожсон бол хэсгийн сүүлийн тоглолтоо "Манила" багтай хийж 22-5 харьцаагаар хожиж хэсгийг тэргүүлсэн байна.
Хасагдах шатанд Филиппины багтай таарч 21-10 харьцаагаар хожиж, хагас шигшээд Тайландын багийг 18-16 харьцаагаар тус тус хожиж аваргын төлөө шалгарч үлджээ. Аваргын төлөө Хятадын багтай тоглож 14-20 харьцаагаар хожигдсон байна.

