Энэ сарын 24-нөөс халуун ус хязгаарлах байршил
Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарсан. Засварын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлж, наймдугаар сарын 25-нд дуусах хуваарьтай байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлсэн.
Энэ сарын 24-ний мягмар гарагаас эхлэн 12 хоногийн турш буюу долоодугаар сарын 6-ны өдрийг хүртэл халуун ус хязгаарлаж, засвар хийх хуваарийн мэдээллийг хүргэж байна.
Халуун ус хязгаарлах бүс, хороолол:
-
Говь ХК, Натур агро ХХК, Вокзал, 2-р хороолол УДДТ-79, 81-с хангагддаг хэрэглэгчид,
-
2, 3, 4, 6-р бичил хороолол орчим, мөн Төв гандан хийд, хуучнаар Эх нялхас, МҮОНРТ орчмын хэрэглэгчид,
-
Түндэмүн саун, Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчмын хэрэглэгчид,
-
ТБД андууд дэлгүүр орчмын хэрэглэгчид, УДДТ-85-с хангагддаг хэрэглэгчид,
-
Гранд плаза төв орчмын хэрэглэгчид, УДДТ-116-с хангагддаг хэрэглэгчид, Макс молл худалдааны төв орчмын хэрэглэгчид,
-
Төмөр замын удирдах газар, 73-р сургууль, УДДТ-80-с хангагддаг хэрэглэгчид.
-
Кёкүшюзан, UB palace, БГД-н цагдаа, Төмөр замын коллеж орчмын хэрэглэгчид.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ