Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шилдэг найман багийн хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Английн "Арсенал" талбайдаа Португалын "Спортинг" клубтэй тоглож хуурай тэнцлээ. Улмаар өмнөх тоглолт Арсенал 1-0 харьцаагаар хожсон бөгөөд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Арсенал шөвгийн дөрөвт үлдлээ.
Ингээд шөвгийн дөрөвт тэдний өрсөлдөгч нь Испаний "Атлетико Мадрид"-тай таарахаар боллоо.
