Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хагас шигшээн хариу тоглолтууд боллоо. Английн Арсенал клуб талбайдаа Испаний Атлетико Мадрид клубтэй тоглож 1-0 харьцаагаар хожлоо. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 2-1 харьцаагаар Арсенал аваргын төлөө шалгарч үлдлээ.
Тус тоглолтын цор ганц гоолын 45 дахь минутад Букаё Сака гоолдсон байна.
Улмаар Арсенал хоёр дахь удаагаар аваргын төлөө шалгарч байгаа юм. Өмнөх нь 2005-2006 оны улиралд аваргын төлөө Барселонагийн төлөө шалгарч 2-1 харьцаагаар хожигдож байсан байна.