Ж.Нарантунгалаг өнөөдөр Марат Гафуроваас даагаа нэхнэ

Ж.Нарантунгалаг өнөөдөр Марат Гафуроваас даагаа нэхнэ

Холимог тулааны “One Championship”, “Legend FC” холбооны дэлхийн аварга асан, гавьяат тамирчин, “Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө “Кобра” хочит, ОХУ-ын тулаанч Марат Гафуровтой өнөөдөр Сингапурт тулалдана. Энэхүү тулааныг аваргын бүс, алдагдсан нэр хүндээ буцаан авах тулаан хэмээн манайхан онцолж буй юм.

Учир нь жилийн өмнө   “ONE Championship”-ийн дэвжээн дээр тэд анх удаа тулалдахад Марат Гафуров манай тулаанчийг боох мэхээр ялж байсан билээ.  Тэгвэл хариу тулааны хэвлэлийн бага хурал өнгөрсөн лхагва гарагт боллоо. Хурлын үеэр Монгол Улсын тамирчин Ж.Нарантунгалаг  “Цэвэр ялж, дэлхийн аваргын бүсээ эргүүлэн авахын төлөө хичээнэ ээ. Босоо байрлалаас түлхүү тулалдах зорилготой” хэмээн ярьсан байна. Тэгвэл түүний өрсөлдөгч   Марат Гафуров “Жадамбааг  сайтар судалж байна. Өмнөхөөсөө ч хурдан хугацаанд ялж, аварга цолоо хамгаалах зорилготой. Амаргүй нь ойлгомжтой.

Тэр ч бас намайг ялахыг хүсч байгаа. Би тулаанд бэлэн” хэмээн “One Championship” холбооны албан ёсны сайтад өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.  Тэгвэл  Сингапурын төв ордонд явагдах “ONE Championship”-н энэ жилийн хамгийн том, хамгийн дуулиантай энэхүү тулааныг “SPS HD” телевиз шууд дамжуулан үзүүлэх болно.

Тулаан өнөөдөр 19:00 цаг эхлэх юм. “Defending Honor” хэмээх уг эвентийн өөр нэг онцлох  тулаан ММА-гийн домог Японы Шиная Аоки болон Филиппиний Эдуард Фолаяанг нарын дунд явагдах юм. Гурван жилийн өмнө “ONE Championship”–н хөнгөн жингийн аварга болсон Аоки аваргын бүсээ хамгаалах гурав дахь тулаанаа ийнхүү хийх гэж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.