Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг энэ сарын 2-нд Малайз улсад эхэлсэн “AFC Solidarity 2016” тэмцээнийг өчигдөр өндөрлүүллээ. Манай шигшээ баг тэмцээний “В хэсэг”-т Макао, Шри Ланк, Лаос гэсэн улсуудтай багтсан.
Хэсгийн эхний тоглолтоо Макаотай хийж, илүү тоглолтыг үзүүлсэн боловч харамсалтайгаар эерэг үр дүн авч чадалгүй 2:1-ээр хожигдсон. Гэхдээ дараагийн учраа болох Шри Ланкыг Н.Наранболдын хоёр гоолоор буулга авсан билээ. Нөгөө талд Лаос, Макаод 4:1-ээр хожигдсон тул манай баг сүүлийн тоглолтодоо тэнцэхэд л гоолын зөрүүгээр хэсгийн шатыг давах боломжтой болоод байв. Гэвч харамсалтай нь өчигдөр Лаост 3:0-ээр хожигдож, залуу бүрэлдэхүүнтэй шигшээ баг маань тэмцээнээ өндөрлүүллээ.
Энэ удаагийн “AFC Solidarity cup” тэмцээнд оролцсон шигшээ баг урьд хожид байгаагүй залуу бүрэлдэхүүнтэй байсан. Дундаж нас ердөө 22.8 гэдэг бол аль ч улсын үндэсний шигшээ багт байхгүй тоо. Яг энэ багт багтсан шилдэг залуус Монголын залуучуудын шигшээ багийн цөмийг бүрдүүлж, ирэх оны долоо дугаар сард зохиогдох “Азийн 23 хүртэл насны аварга шалгаруулах тэмцээн”-ий урьдчилсан шатад өрсөлдөнө.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.