"The Mongolz" болон "The Huns Esports" багууд хожлоо

Электрон спортын "Counter Strike-2" төрлийн “PGL Astana 2026” тэмцээн тавдугаар сарын 9-17-ны хооронд болно. Тус тэмцээнд 16 баг свисс форматаар тоглож 3 хожил авсан баг нь дараагийн шат руу шалгарч, 3 хожигдсон багууд нь тэмцээнийг өндөрлүүлэх юм. Монгол Улсаас "The Mongolz" болон "The Huns Esports" багууд оролцож байна. 

"The Mongolz" гурав дахь тоглолт өчигдөр  Европын холбооны "G2" багийн эсрэг хийж 2-0 (Dust2 13-2; Inferno 19-15; Ancient 0-0) харьцаагаар хожлоо. Тэд ОХУ-ын "Magic" багтай тоглож 2-0 (Mirage 25-23; Inferno 13-4; Ancient 0-0) харьцаагаар хожсон бол хоёр дахь тоглолтоо ОХУ-ын "Spirit" багтай тоглож 0-2 (Dust2 11-13; Ancient 16-19; Mirage 0-0) харьцаагаар хожигдож хоёр хожил, нэг хожигдолтой болсон байна. Улмаар өнөөдөр мөн адил хожил, хожигдолтой байгаа Европын холбооны "Falcons" багтай 16:00 цагт тоглоно. Хоёр баг өмнө нь өнгөрсөн оны долдугаар сард болсон "IEM Cologne 2025" тэмцээний хэсгийн тоглолтод таарч манай залуус 2-0 (Dust2 13-9; Mirage 13-9; Ancient 0-0) харьцаагаар хожиж байжээ.

Харин тус тэмцээнд оролцож байгаа манай нөгөө баг болох Азийн шалгаруулалтаас гарч ирсэн "The Huns Esports" баг гурав дахь тоглолтоо Хойд Америкийн "Fisher College" багтай хийж 2-0 (Nuke 13-8; Inferno 13-6; Miage 0-0) харьцаагаар хожлоо. Тэд эхний тоглолтоо ОХУ-ын "Spirit" багтай тоглож 0-2 (Dust2 13-6; Ancient 13-3; Mirage 0-0) харьцаагаар хоёр дахь тоглолтоо Туркийн "Aurora Gaming" багтай тоглож 0-2 (Nuke 4-13; Dust2 3-13; Mirage 0-0) харьцаагаар хожигдож хоёр хожигдол, нэг хожилтой болсон байна. Улмаар өнөөдөр Европын холбооны "Monte" багтай 16:00 цагт тоглоно.

"The MongolZ" багийн бүрэлдэхүүнд ахлагч Blitz /Б.Гарьдмагнай/, Techno4k /М.Содбаяр/, 910 /Б.Өсөхбаяр/, Mzinho /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг, дасгалжуулагчаар Maaraa /Б.Эрдэнэдалай/ нар оролцож байна.

"The Huns Esports" багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч П.Бадрал-'carnage', ахлагч Г.Есөнтөмөр-'nin9', Б.Баатархүү-'Bart4k', Б.Өсөхбаяр-'controlez', Э.Мөнхтогтох-'xerolte', Б.Тэнгис-'sk0R' нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ