"The Mongolz" хожиж, "The Huns Esports" хожигдлоо

Электрон спортын "Counter Strike-2" төрлийн “PGL Astana 2026” тэмцээн тавдугаар сарын 9-17-ны хооронд болно. Тус тэмцээнд 16 баг свисс форматаар тоглож 3 хожил авсан баг нь дараагийн шат руу шалгарч, 3 хожигдсон багууд нь тэмцээнийг өндөрлүүлэх юм. Монгол Улсаас "The Mongolz" болон "The Huns Esports" багууд өрсөлдөж байна. 

Тус тэмцээнд 16 баг оролцох бөгөөд "The Mongolz" эхний тоглолтоо Европын шалгаруулалт гарч ирсэн ОХУ-ын "Magic" багтай тоглож 2-0 (Mirage 25-23; Inferno 13-4; Ancient 0-0) харьцаагаар хожиж эхний хожлоо байгууллаа. Улмаар өнөөдөр 16:00 цагт ОХУ-ын "Spirit" багтай тоглохоор болж байна. Өмнө нь хоёр баг найман удаа таарч тоглож байсан бөгөөд гуравт нь манай залуус хожиж байжээ. Сүүлд энэ оны гуравдугаар сард болсон "BLAST Open Rotterdam 2026" тэмцээний шигшээд шалгарах сүүлийн эрхийн төлөө тоглож 2-0 (Nuke 13-11; Overpass 13-9; Mirage 0-0) харьцаагаар хожиж байжээ.

Харин тус тэмцээнд оролцож байгаа манай нөгөө баг болох Азийн шалгаруулалтаас гарч ирсэн "The Huns Esports" баг ОХУ-ын "Spirit" багтай тоглож 0-2 (Dust2 13-6; Ancient 13-3; Mirage 0-0) харьцаагаар хожигджээ. Улмаар тэд нэг хожигдолтой болж өнөөдөр 16:00 цагт Туркийн "Aurora Gaming" багтай тоглохоор болжээ.

"The MongolZ" багийн бүрэлдэхүүнд ахлагч Blitz /Б.Гарьдмагнай/, Techno4k /М.Содбаяр/, 910 /Б.Өсөхбаяр/, Mzinho /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг, дасгалжуулагчаар Maaraa /Б.Эрдэнэдалай/ нар оролцож байна.

"The Huns Esports" багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч П.Бадрал-'carnage', ахлагч Г.Есөнтөмөр-'nin9', Б.Баатархүү-'Bart4k', Б.Өсөхбаяр-'controlez', Э.Мөнхтогтох-'xerolte', Б.Тэнгис-'sk0R' нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ